COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Уул уурхайгаас ашиг хүртэгч жинхэнэ эзэд өөрсдийгөө ил болгохыг хүсэхгүй байна

2018 оны 8 сарын 30

Arslan.mn

Олборлох салбарын засаглалыг сайжруулах зорилготой "Төлсөн авснаа нийтэл" (ТАН) эвсэл нь олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эзэд буюу "бенефициар өмчлөгч" нарт мэдээллээ ил болгох хүсэлтийг төрийн өндөр албан тушаал хашиж буй нийт 175 хүнд өнгөрсөн тавдугаар сард нээлттэй захидал хүргүүлжээ.

Эдгээр 175 хүнээс ердөө 37 нь хариу илрүүлсэн байна. Захидал хүргүүлсэн төрийн өндөр албан тушаалтнуудын дунд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн дарга асан П.Цагаан нар багтаж байсан ба захидал хүргүүлсэн ч мөн хариу ирүүлээгүй аж.

Arslan.mn
УИХ-ын 76 гишүүдээс Н.Амарзаяа, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Ч.Улаан гэсэн 4 гишүүн албан ёсоор хариу ирүүлсэн бол нээлттэй захидалтай танилцсан хэрнээ хариу ирүүлээгүй 43, /56 хувь/ албан захидал хүлээж аваад хариу өгөх шаардлагагүй гэж туслахаараа дамжуулан мэдэгдсэн дөрвөн гишүүн, үлдсэн 25 гишүүн буюу 32,8 хувь нь ямар нэг хариу өгөөгүй, утсаа авч холбогдоогүй гэжээ. УИХ-ын гишүүдийн хувьд туслахаараа дамжуулан дэмжиж байгаагаа илэрхийлсэн хэдий ч албан хариу бичгээр ирүүлээгүй гишүүд байна.
Аймаг, нийслэлийн нийт 62 удирдлага албан тушаалтанд захидал илгээснээс 12 засаг дарга, 13 ИТХ-ын дарга албан ёсоор бичгээр хариу ирүүлжээ. Эдгээрээс Сэлэнгэ аймгийн ИТХ дарга өөрөө бус харин хамаарал бүхий этгээд буюу төрсөн хүүгээ "Уран Сэлэнгэ "ХХК-ны хувьцааны 50 хувийг эзэмшдэг, тус компанийн хөрөнгө оруулалтын 50 хувийг оруулсан гэж мэдүүлжээ. Бусад 24 удирдлага олборлох салбарт бенефициар өмчлөгч биш гэв.
Засгийн газрын гишүүд, газар, агентлагын 32 албан тушаалтанд захидал хүргүүлснээс тав нь албан тоотоор, зургаа нь хариу ирүүлсэн бөгөөд тэдгээр нь бүгд олборлох салбарт бенефициар өмчлөгч байхгүй гэжээ.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594374
0 эможи

keyboard_arrow_up