COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ганхуяг: ЭТТ компани хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байна

2018 оны 7 сарын 30

"Эрдэнэс Тавантолгой" компаниас мэдээлэл хийлээ. 

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Б.Ганхуяг компанийнхаа 2018 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцуулж байна.

"Эрдэнэс Тавантолгой" компани байгуулагдаад найман жил өнгөрлөө. Энэ хугацаанд эдийн засгийн хямрал, санхүүгийн хямралтай ч нүүр тулсан. Улс төрийн зарим шийдвэрийн үүднээс хүндрэлтэй байдалд ч орсон. Тэгвэл өнөөдөр энэ бүх хүндрэлийн ард гарч, бидний өмнө санхүүгийн маш том боломж, ирээдүй байгааг тэрбээр онцоллоо. 

Тус компани 2018 оны эхний зургаан сарын байлаар 953 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Төлөвлөгөө ёсоор энэ онд 1.26 их наяд төгрөгийн борлуулалт хийх эрхтэй байсан бол эхний хагас жилд ийнхүү 78 хувийг гүйцэтгээд байна. Ингэснээр улсын төсөвт 2018 онд 210.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 90 орчим хувийг эхний хагас жилд гүйцэтгэж чаджээ.

Улсын төсөвт 2018 оны эхний хагас жилийн байдлаар 216.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. 2017 онд улсын төсөвт 253.3 тэрбум төгрөг төвлөрүүлснээр ТОП 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт бичигдсэн бол энэ мөнгөний 90 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг өнөөдрийн байдлаар улсын төсөвд төвлөрүүлээд байна. 

Хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгаа нь төлөвлөгөөгөө 110 хувь биелүүлээд явж байна. Үүнд нөлөөлсөн зүйл нь зөвхөн нүүрсний үнэ юм байна. Тодруулбал,

"Чалкогийн гэрээний хүрээн дэх үнийн дөрвөн аргачлалыг 2018 он хүртэл хэрэглэсэн. Харин энэ жил тав дахь индексийг гэрээнд оруулсан. Энэ хүрээнд суурь үнийн бодлогын зохицуулалтыг бий болгож чадсан. Суурь үнийг 61 ам.доллараар тогтоосон. Ингэснээр түүхий эдийн үнийн хэлбэлзэл, эдийн засгийн ямар ч нөхцөл байдалд нүүрсний үнэ 61 ам.доллараас буухгүй.

Харин дэлхийн зах зээл дэх үнэ өсвөл тухайн өсөлтөд уялдуулж нэмнэ.

Баруун Цанхиас олборлож буй нүүрсний үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоодог. 2018 онд 70-аас дээш ам.доллар болгон тогтоосон. Ингэснээр 12 сая ам.доллар буюу 30 тэрбум төгрөгийн зөрүү гарсан нь цэвэр ашигт нөлөөлсөн.

Ажилчдын цалин хангамжид анхаарч байгаа. Цалинг энэ оны эхний хагас жилд хоёр удаагийн зохион байгуулалтаар 21 хувиар нэмсэн. Гүйцэтгэх захирал хамгийн өндөр цалин авдаггүй. Би 3.2 сая төгрөг гар дээр авдаг. Миний цалин 12-18-т бичигддэг. Төслийн хувьд хамгийн эхэнд төмөр замын төслийг хэрэгжүүлнэ. Энэ нь зардлыг 20-30 хувь бууруулна. Хоёрдугаарт нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл" хэмээн Б.Ганхуяг захирал хэллээ.

1072 хувьцаа мэдээллийн төв нээгдсэнээс хойш 300 гаруй хүн л хувьцааны дансаа нээлгэсэн байна. Нийт манай компанид 2,511,000 хувьцаа эзэмшигч байдаг. Түүнээс 623,000 нь л эрхээ нээлгэсэн байгаа нь хангалтгүй байна. Энэ тоог 800,000-аас нэг саяд хүргэж байж хувьцаа амь орох үндэс болно. Тийм учраас өнөөдрөөс бид хувьцааны эрх нээлгэх аяныг эхлүүлж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593270
0 эможи

keyboard_arrow_up