COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Уул уурхай,геологийн салбарынхан төрийн одон медалаар шагнууллаа

2014 оны 7 сарын 16

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Ардын Хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан төрийн байгууллага болон геологи, уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа дараах тэргүүний хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Энэ шагналыг Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган гардууллаа.

"Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор:
Ашигт малтмалын газрын 3D төслийн ахлагч Б.Дэлгэрцогт, Ашигт малтмалын газрын геологич Ц.Пунцагдулам   Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Оролмаа   нарыг,                 

"Алтан гадас одон"-оор:
Ашигт малтмалын газрын ахлах  мэргэжилтэн М.Энхжаргал, Ашигт малтмалын газрын нярав С.Должинсүрэн , Ашигт малтмалын газрын мэргэжилтэн Б.Жаргалсайхан, Газрын тосны газрын ерөнхий санхүүч Б.Оюун нарыг,                         

"Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар:
Уул уурхайн яамны ТЗУГ-ын Бичиг хэргийн эрхлэгч Б.Саранцэцэг, Ашигт малтмалын газрын мэргэжилтэн Ц. Уранцэцэг нарыг,               

Уул уурхайн салбарын Тэргүүний уурхайчин хүндэт тэмдэгээр Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Ачитсайхан, УУЯ-ны ТЗУГ-ын архивын эрхлэгч Ш.Уранчимэг, УУЯ-ны СБТГ-ын Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэцэцэг, "Газрын тосны тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр УУЯ-ны СБТГ-ын дарга Ч.Отгочулуу, УУЯ-ны Түлшний бодлогын хэлтсийн мэргэжилтэн С.Пүрэвжав, Уул уурхайн яамны жуух бичгээр Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Хулан нарыг тус тус шагналаа.     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5847
0 эможи
keyboard_arrow_up