COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

П.Баттөр: Зөвхөн ажиллагсдын цалинд гар дүрж байгаа нь шударга бус үзэгдэл

2018 оны 1 сарын 03

Arslan.mn

“Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ноос хувь хүний орлогын албан татвар, тэтгэврийн нас нэмэгдсэн болон тус үйлдвэрийн ажилчдын цалингийн маргаантай асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Эрдэнэт" үйлдвэрийн ҮЭХ-ны дарга П.Баттөр "Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэх хууль батлан хэрэгжүүлж байгааг эсэргүүцэж байна. Энэ нь нийт 46,000 уурхайчны амьдралд маш хүнд дарамт учруулж байна.

Монгол Улсын Засгийн газар төсвийн алдагдлыг нийт иргэдээс татвар нэмэх маягаар олж байгаа нь буруу юм. Татвар нэмэгдүүлэхгүйгээр төсвийн алдагдлыг нөхөх бүрэн боломж байгааг олж харахгүй байгаа нь харамсалтай байна.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Оюу толгой ХХК тогтмол 5 хувиар, алтны уурхайнууд тогтмол 2.5 хувиар, Эрдэнэт үйлдвэр ХХК 16-18 хувиар төлж байна.

Уул уурхайн чиглэлийн компаниудын татварыг адилтган тэнцүүлэх маягаар буюу Эрдэнэт үйлдвэрээс авч буй хэмжээний Рояалтын татварыг Оюу толгой ХХК, алтны уурхайнуудаас авах нь төсөвт хоёр дахин их мөнгийг төвлөрүүлэх боломжтой. Энэ нь өнөөдөр уурхайчдын цалингаас авахаар санаархаж буй татварын хэмжээнээс хоёр дахин их мөнгийг шууд төсөвт төвлөрүүлэх боломжтой юм.

Гэтэл үүнийг олж харалгүй зөвхөн ажиллагсдын цалинд гар дүрж байгаа нь шударга бус үзэгдэл гэж нийт уурхайчид үзэж байна.

Иймд ХХОАТ-ын тухай хуулийн татварыг шатлалтай нэмэгдүүлэхтэй холбогдол бүхий заалтуудаа эргэн харж цуцлахыг шаардаж байна.

Мөн тэтгэврийн насыг нэмэх асуудлыг бид бүрэн эсэргүүцэж байна. Тэтгэврийн насыг нэмснээр ажилгүй байгаа залуучуудыг ажлын боломжоор хаах нөхцөл үүснэ. Залуучууд, ахмадуудыг хооронд нь тэрсэлдүүлж буй хэрэг. 

Эрдэнэт үйлдвэр дээр ажиллаж буй уурхайчид хүнд хортой нөхцөлд ажилладаг. Үүнээс болж мэргэжлээс шалтгаалах өвчнөөр олон хүн өвддөг. Тэтгэвэрт гараад уурхайчид удахгүй бурхны оронд очдог, зарим нь тэтгэвэрт гарж ч амждаггүй. Тиймээс энэхүү шинэ хуулийг бид эсэргүүцэж байна.

46,000 уурхайчид бидэнтэй нэгдэж тэмцэхийг уриалж байна" гэлээ.

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51795
0 эможи
keyboard_arrow_up