ЗАМЫН-ҮҮД: “Эрдэнэт” ТӨҮГ-н тээврийн хэрэгсэл ТООСГО оруулж ирэх зөвшөөрөл авсан ч оронд нь “БЭЛЭН ГОЙМОН“ оруулжээ ЗАМЫН-ҮҮД: “Эрдэнэт” ТӨҮГ-н тээврийн хэрэгсэл ТООСГО оруулж ирэх зөвшөөрөл авсан ч оронд нь “БЭЛЭН ГОЙМОН“ оруулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЗАМЫН-ҮҮД: “Эрдэнэт” ТӨҮГ-н тээврийн хэрэгсэл ТООСГО оруулж ирэх зөвшөөрөл авсан ч оронд нь “БЭЛЭН ГОЙМОН“ оруулжээ

2021 оны 8 сарын 09

Arslan.mn

Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс өдөр бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдөр Авто Тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын дарга Ж.Сүхбаатар жолооч нартай байгуулж буй хариуцлагын гэрээний талаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ үеэр мэргэжлийн хяналтын байгууллагаас хэд хэдэн зөрчлийг илрүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. 

Үүнд: “Эрдэнэт” ТӨҮГ-н 10-31ДГО, 49-04ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл стратегийн бүтээгдхүүн болох ШИРМЭН ХААЛТ нь “Эрдэнэт” үйлдвэрт нэн чухал бараа, бүтээгдэхүүн гэж зөвшөөрөл авсан боловч оронд нь БАРИЛГЫН МАТЕРИАЛ оруулж ирсэн зөрчил гаргасныг шалгалтаар илрүүлсэн байна.

Үүнээс гадна “Эрдэнэт” ТӨҮГ-н 12-97УБИ дугаартай тээврийн хэрэгсэл ТООСГО оруулж ирнэ гэж зөвшөөрөл аваад оронд нь БЭЛЭН ГОЙМОН оруулж ирсэн зөрчлийг тус, тус илрүүлж D зөвшөөрлийг зургаан сараар цуцалжээ.

өн Замын үүд Онцгой комиссоос Авто-замын ХЯНАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ оруулж ирнэ хэмээн зөвшөөрөл авсан 08-31 ДГО улсын дугаартай машин ХҮНСНИЙ НОГОО ачиж ирсэн, 47-39 ДГО улсын дугаартай автомашин авсан зөвшөөрлөөсөө өөр БАРИЛГЫН МАТЕРИАЛ ачсан байсан зөрчлүүдийг илрүүллээ. Эдгээр тээврийн хэрэгслүүд дарааллын урдуур орж болоод байхад Монгол улсад нэн тэргүүн шаардлагатай бараа бүтээгдэхүүн дараалал хойшилж байгаа нь шударга ёсонд хэр нийцэх вэ. Үүнээс дүгнээд үзэхэд нэг л удаагийн шалгалтаар “Эрдэнэт” ТӨҮГ-ийн нэр дээр хэд хэдэн тээврийн хэрэгсэл авсан зөвшөөрлөөсөө тэс ондоо бараа тээвэрлэсэн нь илэрч байгаа нь энэ үйлдэлдээ гаршсан хүмүүсийн амин хувиа хичээсэн үйлдэл гэж дүгнэхээр байна. Үүний цаана маш нарийн зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгааг үргэлжлүүлэн шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэх цаг нэгэнт иржээ.

Эх сурвалж: Замын-Үүд дэх Боомтын зөвлөл
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
629615
12 эможи

Иргэн
2021-08-10 14:06
Сайн л шалгах хэрэгтэй дээ жолооч л хэлмэгдүүлэв дээ орсон хойно нь хятадууд нь ч солиод аччихсан юм биш биз дээ юм юмны түрүүнд жолооч л хохирох юм даа
Зочин
2021-08-09 17:44
улсын баатар үйлдвэрт бэлэн гоймон л хэрэг болждээ
keyboard_arrow_up