Туул голд живсэн есөн настай охины цогцсыг хайж байна Туул голд живсэн есөн настай охины цогцсыг хайж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Туул голд живсэн есөн настай охины цогцсыг хайж байна

2021 оны 7 сарын 30

Arslan.mn

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Бор хошуу гэдэг газар Туул голын эрэг дээр зургаан хүн /үүнээс 4 нь хүүхэд/ зугаалж байснаас нэг хүүхэд живсэн тухай дуудлага долдугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагт иржээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Өгөөмөр багийн “Бетон гүүр”-ээс “Улаан-Үзүүр” гэдэг газар хүртэл 13 км-т завиар, голын эрэг дагуу 5 км-т автомашинаар, дөрвөн метрийн гүнд 7 удаа шумбалт хийж есөн настай Н-ийг эрэн хайх ажиллагааг 14:39 цагаас эхлэн  зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:20 цагт түр зогсоосон. 07.30-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
5
ouch an post
confuse an post
angry an post
629284
7 эможи

keyboard_arrow_up