Согтуурсан үедээ Хэрлэн голд осолдсон иргэнийг хайж байна Согтуурсан үедээ Хэрлэн голд осолдсон иргэнийг хайж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Согтуурсан үедээ Хэрлэн голд осолдсон иргэнийг хайж байна

2021 оны 7 сарын 24

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Хэрлэн” голын эрэгт амарч байсан зургаан иргэний нэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг өнгөрөгч долдугаар сарын 16-ны өдөр Онцгой байдлын газар хүлээн авсан.

Дуудлагын дагуу Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид нийслэлийн Баянзүрх харьяат дүүргийн харьяат 42 настай иргэн М-ийг албаныхан долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Жаргалантын-Ам” гэдэг газраас Дэлгэрхаан сумын “Хэрлэнбаян-Улаан”, “Хөхтий”, “Хэцүү гацаа” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Тиймээс эрэн хайх ажиллагааг долдугаар сарын 23-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629066
0 эможи

keyboard_arrow_up