Өмнөговь аймагт 19 айлын гэр, байшин, хашаа уруйн үерт автжээ Өмнөговь аймагт 19 айлын гэр, байшин, хашаа уруйн үерт автжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөговь аймагт 19 айлын гэр, байшин, хашаа уруйн үерт автжээ

2021 оны 7 сарын 19

Arslan.mn

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баянбулаг, Гурвансайхан, Баруунсайхан, Хан-Уул, Цагаанбулаг багуудад долоодугаар сарын 18-ны өдрийн 12:00-19:50 цагийн хооронд усархаг аадар бороо /22 мм/ орсны улмаас 19 гэр, байшин, хашаа уруйн үерт автжээ. 

Энэ тухай дуудлагыг орон нутгийн Онцгой байдлын газар 18-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийхан мөн өдрийн 16:00 цагаас мөн сарын 19-ний өдрийн 03:00 хооронд 10 тонн уруйн үерийн усыг мотопомпоор соруулж, ус зайлуулах 2 метр шуудуу татаж, 4 метр автозамыг сэтэлж үерийн усыг урсгах ажлуудыг хийсэн байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628931
0 эможи

keyboard_arrow_up