ОРХОН: Сүүлийн 24 цагт 124 хүн халдвар авч, 10 хүн эдгэрчээ ОРХОН: Сүүлийн 24 цагт 124 хүн халдвар авч, 10 хүн эдгэрчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ОРХОН: Сүүлийн 24 цагт 124 хүн халдвар авч, 10 хүн эдгэрчээ

2021 оны 6 сарын 24

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 2082 хүн халдвар авч, 5 хүн нас барж, 1153 хүн эдгээд байна. Сүүлийн 24 цагт 124 хүн халдвар авч, 10 хүн эдгэрсэн байна.

Халдвар авсан нийт хүний

  • 1530 нь насанд хүрэгч,
  • 552 нь хүүхэд байна.

Үүнээс 25-44 насныхан түлхүү халдвар авч байгааг ЭМГ-аас мэдээллээ.

БОЭТ, Ачит, МСҮТ-д нийт 303 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 260 нь хөнгөн, 33 нь хүндэвтэр, 8 нь хүнд, 2 нь нэн хүнд байна. Үүнээс 16 нь жирэмсэн, 59 нь хүүхэд,  244 нь насанд хүрэгч байна. Гэрийн тусгаарлалтад 528 хүн эмчлүүлж байгаа ажээ.

Халдвар авсан иргэдээс

  • 957 буюу 0.9 хувь вероселл вакцины бүрэн тунд хамрагдсан,
  • 3 буюу 0.6 хувь нь спутник вакцины эхний тун,
  • 4 буюу 0.2 хувь нь файзер вакцины эхний тун,
  • 2 буюу 22.2 хувь нь астразенека вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд байна.

Нас барсан 5 иргэний 2 нь вакцинд огт хамрагдаагүй, 1 нь файзерийн эхний тун, үлдсэн нь вакцины 2 дахь тунд бүрэн хамрагдсан байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628184
1 эможи

keyboard_arrow_up