Төв аймгийн Баянчандмань суманд зургаадугаар сарын 2-ныг хүртэл хөл хорио тогтоолоо Төв аймгийн Баянчандмань суманд зургаадугаар сарын 2-ныг хүртэл хөл хорио тогтоолоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төв аймгийн Баянчандмань суманд зургаадугаар сарын 2-ныг хүртэл хөл хорио тогтоолоо

2021 оны 5 сарын 31

Arslan.mn

Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Төв аймгийн Баянчандмань суманд зургаадугаар сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, бусад аймаг, сумдаас тус сум руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд зөвхөн хүндэтгэх шалтгаантай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх аж.

Ингэхдээ зөвхөн PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэм хатуу мөрдүүлэн зорчуулахаар захирамжилжээ.

Хөдөлгөөн хязгаарласан өдрүүдэд тус сумын худалдаа, үйлчилгээний газрууд 10:00-18:00 цаг хүртэл ажиллах ба сум дахь авто тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих аж.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт 41 тохиолдол шинээр батлагдаж, нийт бүртгэгдсэн халдвар 1,134 болоод байгаа юм.

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын захирамж:

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627399
0 эможи

keyboard_arrow_up