Цагааннуур боомтоор өнөөдрөөс бүх төрлийн бараа бүтээгдэхүүн импортолж эхэлнэ Цагааннуур боомтоор өнөөдрөөс бүх төрлийн бараа бүтээгдэхүүн импортолж эхэлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цагааннуур боомтоор өнөөдрөөс бүх төрлийн бараа бүтээгдэхүүн импортолж эхэлнэ

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор хилийн Цагааннуур, Боршоо авто замын боомтоор сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт бүх төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг зөвшөөрсөн.

Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн холбогдох төрийн байгууллагууд бэлтгэлээ хангаж, өнөөдрөөс импортын бараа бүтээгдэхүүн хүлээж авахад бэлэн болсон байна.

Гэхдээ ОХУ-ын Ташанта боомтоос Монгол Улсын Цагааннуур боомт хүрэх зам цас орсны улмаас хаагдаж, шатахуун ачсан 14, малын тэжээл ачсан 5, бусад төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан 3 ачааны машин өнөөдөр хоёр улсын хилийн хооронд түр саатаж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626880
0 эможи

keyboard_arrow_up