Дорноговьд тусгаарлагдсан Энэтхэгийн иргэнээс коронавирус илэрчээ Дорноговьд тусгаарлагдсан Энэтхэгийн иргэнээс коронавирус илэрчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дорноговьд тусгаарлагдсан Энэтхэгийн иргэнээс коронавирус илэрчээ

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

ЭМЯ-наас мэдээлэл хийх үеэр тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “24 цагийн хугацаанд нийт 585 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт 47033 тохиолдол боллоо. Үүний 584 нь дотоодод, нэг халдвар зөөвөрлөгдсөн.  Тодруулбал, Энэтхэг улсаас ирж, Дорноговь аймагт тусгаарлалтад байсан иргэн юм.

585 тохиолдлын 478 нь Улаанбаатарт, орон нутагт 106 тохиолдол байна.

Сүүлийн 24 цагт 1548 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ. Ингэснээр Монгол Улсад эдгэрсэн нийт хүний тоо 37281 боллоо.

Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын шалтгаант нас баралт есөөр нэмэгдлээ. Нас барсан хүмүүсийн тухайд 69-91 насны иргэд бөгөөд 28-3 хоногийн өмнө халдвар авсан нь батлагдсан  байна. ” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
626879
1 эможи

зочин
2021-05-14 02:01
корона вирусын энэтхэг хувилбар монголд гарцаагүй орж иржээ
keyboard_arrow_up