Хүнс, эмнэлэгийн хэрэгсэл ачиж явсан автобус Говь-Алтай аймагт шатжээ Хүнс, эмнэлэгийн хэрэгсэл ачиж явсан автобус Говь-Алтай аймагт шатжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүнс, эмнэлэгийн хэрэгсэл ачиж явсан автобус Говь-Алтай аймагт шатжээ

2021 оны 5 сарын 12

Arslan.mn

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан автобус Говь-Алтай аймгийн нутагт шатжээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн “Дундын-Овоо” гэдэг газар (аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т) автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2021.05.11/ өдрийн 12:52 цагт хүлээн авсан байна.

Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 40 км замыг туулан 13:25 цагт очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж явсан Т-ын “Грандбирд” загварын автобус шатаж байсныг 1 цаг 55 минут ажиллаж унтраажээ.

Тухайн автобус хүнсний бүтээгдэхүүнээс гадна эм, эмнэлэгийн хэрэгсэл, бусад дайвар ачааг ачиж явсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626813
0 эможи

Зочин
2021-05-12 21:32
нэг нь хулгай хийчээд тэрийгээ далдлах гэж шатааман биз
Zochin
2021-05-12 11:58
Kharamsaltai um bolj odoo kharin MAN shataasan geed olsgolon zarlachikhav daa
keyboard_arrow_up