Автомашинтайгаа усанд осолдсон 21 настай эрэгтэй, 2 сартай хүүхдийг аварчээ Автомашинтайгаа усанд осолдсон 21 настай эрэгтэй, 2 сартай хүүхдийг аварчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Автомашинтайгаа усанд осолдсон 21 настай эрэгтэй, 2 сартай хүүхдийг аварчээ

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

Багануур дүүргийн 4-р хороо Ахмадын амралтын хойно Хэрлэн голд Субару маркын авто машин живж байна гэсэн дуудлага өнөөдөр /2021.05.10/ дүүргийн Онцгой байдлын хэлтэст 13:15 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн аврах бүрэлдэхүүн хүрэлцэн очиход Субару маркын авто машин живсэн байдалтай байжээ.

Аврах ажиллагааг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж машинд байсан 21 настай эрэгтэй, 2 сартай эрэгтэй хүүхдийн амь насыг нь авран хамгаалж ажиллалаа.

Түүнчлэн автомашиныг голоос гаргаж аюулгүй газар байрлууллаа гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626752
3 эможи

зочин
2021-05-11 12:23
болгоомжтой бай өөртөө болон бусдад ажил удаад байдгаа болиоч амь насанд аюултай харин ойрхон аврах анги байж таарсан шүү аврах ангийн хамт олонд амжилт
keyboard_arrow_up