ЗАВХАН: Халдвар авч, сэхээний тасагт эмчлүүлж байсан иргэн нас барлаа ЗАВХАН: Халдвар авч, сэхээний тасагт эмчлүүлж байсан иргэн нас барлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗАВХАН: Халдвар авч, сэхээний тасагт эмчлүүлж байсан иргэн нас барлаа

2021 оны 4 сарын 17

Arslan.mn

Завхан аймагт түргэвчилсэн болон genexpert шинжилгээний хариу нь эeрэг гарч Халдвартын эмнэлгийн сэхээний тасагт эмчлүүлж байсан 84 настай иргэн өнөө өглөө нас барсан байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

“Тус аймгийн төв Улиастай суманд өчигдөр таван иргэний түргэвчилсэн болон genexpert шинжилгээний хариу эeрэг гарсан. Үүний нэг нь болох өчигдөр өглөө эмнэл зүйн шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан 84 настай иргэн болон эмнэлэгт сахиур хийхээр ирсэн охиных нь голомтыг нь тодорхойлох тандалт хийгдэж байна.

Өчигдөр аймгийн Яаралтай тусламжийн тасагт ирсэн 84 настай иргэний биeийн байдал маш хүнд, Халдвартын тасгийн сэхээний өрөө рүү шилжүүлж эмчилж байсан. Энэ иргэн өнөөдөр өглөө нас барлаа. Тухайн иргэний PCR шинжилгээний хариу маргааш гарна” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
1
625663
4 эможи

keyboard_arrow_up