Ховд аймагт гэрийн тусгаарлалтад байсан иргэдээс ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ Ховд аймагт гэрийн тусгаарлалтад байсан иргэдээс ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ховд аймагт гэрийн тусгаарлалтад байсан иргэдээс ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2021 оны 4 сарын 08

Arslan.mn

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 07-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 08-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 123 сорьцод PCR шинжилгээ хийжээ.

Энэ хугацаанд халдварын тохиолдол 2-оор нэмэгдэж 93 болсон бол

  • 04 дүгээр сарын 08-ны өглөө 08:50 цагт 84 сорьцын шинжилгээний хариу гарахад 7 тохиолдол батлагдаж нийт батлагдсан тохиолдол 100 боллоо.

Албаны эх сурвалж мэдээлсэнээр эхний 2 тохиолдол нь Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1 дүгээр хавьтлын буюу ажиглалтад авсан иргэдээс илэрсэн байна. Харин сүүлийн 7 тохиолдол нь гэрийн тусгаарлалтад байсан иргэдээс илэрчээ.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг-1”, “Тусгаарлах эмнэлэг-2”-т нийт 93 хүн эмчлүүлж байна. Сүүлд батлагдсан 7 тохиолдлыг өнөөдөр "Тусгаарлах эмнэлэг-2"-т зөөвөрлөн хэвтүүлнэ.

Хоёр өвчтөний биеийн байдал хүнд, 5 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Маргаашнаас буюу 04 дүгээр сарын 09-ээс эхлэн зарим иргэдийг эмнэлгээс гаргаж дараагийн шатны тусгаарлалтад шилжүүлэх юм байна.

Өнөөдрийн /2021.04.08-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 85 тусгаарлан ажиглах байранд, 308 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойрын буюу 1 дүгээр хавьтлын 923 иргэн бүртгэгдээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625272
0 эможи

keyboard_arrow_up