Дархан-Уул аймгаас гарсан иргэд 30 хоногтоо буцааж оруулахгүй Дархан-Уул аймгаас гарсан иргэд 30 хоногтоо буцааж оруулахгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дархан-Уул аймгаас гарсан иргэд 30 хоногтоо буцааж оруулахгүй

2021 оны 2 сарын 22

Arslan.mn

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Аймаг, сум хоорондын хөдөлгөөн өнөөдөр 10:00 цагаас эхлэн нээгдэж байгаа бөгөөд долоо хоногт 1 удаа зорчиж, тухайн сумын Онцгой комисст бүртгүүлэх зохицуулалтыг хийжээ.

Харин Дархан-Уул аймгаас гарсан иргэдийг 30 хоногтоо буцааж оруулахгүй юм байна.

Тухайлбал,

  • Караоке, Диско баар, хүүхдийн тоглоомын төв, нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэвээр байна.
  • Улаанбаатар хотоос бусад аймаг, сумаас ирэх хүсэлтэй Дархан-Уул аймгийн иргэдийг хүлээн авна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага хэвийн үргэлжилнэ. 
  • Дугуйлан секц хэвийн үргэлжилнэ. /Халдвар хамгааллын дэглэм баримтлах/
  • Уул уурхайн ээлж солилцох ажил хэвийн үргэлжилнэ. 
  • Хүнс, малын тэжээл, өвс тээвэрлэлт хэвийн явагдана. 
  • Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ./ Баасан гараг бүр архи согтууруулах ундааг худалдахгүй, үйлчлэхгүй /
  • Дархан-Уул аймгаас гарах иргэдийг 2021.02.21.22-нд Smartdarkhan.com цахим хаягт бүртгээд 2021.02.23-нд нэгдсэн зохион байгуулалттайгаар гаргана.
  • Улаанбаатар хотоос ирэх иргэдийг Smartdarkhan.com цахим сайтаар 2021.02.21-ний 17:00 цагаас эхлэн 2021.02.23-ны өдрийг хүртэл бүртгэнэ. / Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдээ татан авна./
  • Ирэх 7 хоногоос вакцинжуулалтын ажил эхэлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
623864
1 эможи

keyboard_arrow_up