Архангай аймагт зочид буудал, фитнесс, цанын баазын үйл ажиллагааг нээлээ Архангай аймагт зочид буудал, фитнесс, цанын баазын үйл ажиллагааг нээлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Архангай аймагт зочид буудал, фитнесс, цанын баазын үйл ажиллагааг нээлээ

2021 оны 1 сарын 12

Архангай аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд зочид буудал, фитнес, цанын баазын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн халдвар хамгааллын тусгай шаардлагын дагуу нээх, аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг 10.00 цагаас 20.00 цаг хүртэл зөвшөөрөв.  

Үйл ажиллагааг нь хориглох байгууллага:

  • Өргөтгөсөн хурал цуглаан
  • Урлаг соёлын арга хэмжээ
  • Бүх төрлийн спортын тэмцээн, уралдаан
  • Сургуулийн спорт заал
  • Бариа засал,Гоо сайхны газар
  • Алжаал тайлах төв, Амралтын газар
  • 5-аас дээш хүнтэй танхимын сургалт

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн:

  • Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлт, туслах жолооч /ажлын үнэмлэх,хүнс нийлүүлэх гэрээ, баримт/
  • Шатахуун /шатахуун тээвэрлэгч компанийн гэрээ, ажлын үнэмлэх, туслах жолооч/
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн магадалгаа/
  • Мал,амьтны өвс тэжээл тээвэрлэлтийн үйл ажиллагаа /туслах жолооч/
  • Мөн орон нутгийг чиглэсэн оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэн нь Улсын онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ. Дээр дурдсан шаардлагаар Улаанбаатар хотоос орон нутагт зорчих иргэд PCR шинжилгээний хариутай байна.

Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас зорчиж байгаа иргэн PCR шинжилгээний хариутай байх ба бусад аймаг орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлнэ.

Эх  сурвалж: Архангай аймгийн ЗДТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622688
0 эможи

keyboard_arrow_up