Говьсүмбэр, Архангай аймагт 22 хоног халдвар бүртгэгдээгүй Говьсүмбэр, Архангай аймагт 22 хоног халдвар бүртгэгдээгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Говьсүмбэр, Архангай аймагт 22 хоног халдвар бүртгэгдээгүй

2020 оны 12 сарын 22

Arslan.mn

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Монгол Улсад 11 дүгээр сарын 11-нээс коронавируст халдвар бүртгэгдсэн. Үүнтэй холбоотой Улаанбаатар хот, зургаан аймагт голомт бүртгэгдсэн. Анхны голомт аймгуудад кластер хэлбэрээр өвчлөл бүртгэгдсэн учир хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр зарим голомт хяналтад орсон. Тухайлбал, Говьсүмбэр, Архангай аймагт 12 дугаар сарын 1-нээс хойш халдвар бүртгэгдээгүй. Эдгээр аймагт 22 хоног халдвар бүртгэгдээгүй гэсэн үг. Өмнө нь хэлж байсанчлан, халдварын нууц үеийн хугацааны 14 хоногт хатуу хөл хориотой, хатуу дэглэмтэй ажиллана. Энэ үед халдвар авсан эрсдэл бүхий хүмүүс олон байдаг учир 14 хоногт ойрын хавьтлыг тандан судалдаг. Үргэлжлүүлээд 14 хоногт хяналт тандалт хийх бөгөөд алаг цоог байдлаар халдвар гарах эсэхийг хянадаг. Тэгэхээр Говьсүмбэр, Архангай аймагт хяналт, ажиглалт хийж байна. Мөн Дархан-Уул аймагт 12 дугаар сарын 4-нөөс хойш өвчлөл бүртгэгдээгүй. Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод өмнө гарсан голомтын 14 хоногийн нууц үеийн хугацаа дуусаагүй. Үндсэндээ өмнөх голомтуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнтэй байсан."гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622169
0 эможи

Зочин
2020-12-22 14:18
keyboard_arrow_up