Алтанбулаг автозамын боомтоор 15 монгол жолоочийг татан авч Дархан-Уул аймагт тусгаарлажээ Алтанбулаг автозамын боомтоор 15 монгол жолоочийг татан авч Дархан-Уул аймагт тусгаарлажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Алтанбулаг автозамын боомтоор 15 монгол жолоочийг татан авч Дархан-Уул аймагт тусгаарлажээ

2020 оны 12 сарын 19

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдрийн цаг үеийн мэдээллийг өглөө.

Тэрээр "Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм Сүхбаатар, Алтанбулаг суманд хэвээр мөрдөгдөж байна. Иймээс дээрх сумын иргэд гадуур гарахгүй байхыг анхааруулья. 

"Ковид 19" халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуураар Сүхбаатар суманд 19.2 мянга, бусад суманд 21.6 мянга, нийт 40.8 мянган иргэнийг хамруулаад байна. Сумдын бүсчилсэн цэгүүдэд 469 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж, зорчих хөдөлгөөнд оролцуулжээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт эмчлүүлж буй 20 өвчтөний биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байгаа. Энд хүүхэд тав, насанд хүрэгсэд 15 байна. Коронавирусний халдварыг эмчилснээс хойш 14 хоногт нийт найман өвчтөн хоёр дахь давтан шинжилгээгээ өгч хариу нь сөрөг гарсан байна. Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр цагдаа, тагнуулын байгууллага хамтран ажиллаж, тандалтын багт мэдээллийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Ойрын хавьтал 1447, дам 935, нийт 2382 хавьтлыг тогтоон тандалт судалгааны ажил үргэлжилж байна.

Аймгийн хэмжээнд 10 ажиглалтын байр, нэг тусгаарлах байранд 111 иргэн хяналтад байна. Улсын Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу Алтанбулаг автозамын боомтоор 15 монгол жолоочийг татан авч Дархан-Уул аймагт тусгаарлалтад оруулсан" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622108
0 эможи

зочин
2020-12-20 09:34
Яамайдаа
Зочин
2020-12-19 13:11
keyboard_arrow_up