Цагдаагийн газраас алба хаагчдынхаа гэр бүлд “Талархал”-ын  хуудас илгээжээ Цагдаагийн газраас алба хаагчдынхаа гэр бүлд “Талархал”-ын хуудас илгээжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн газраас алба хаагчдынхаа гэр бүлд “Талархал”-ын хуудас илгээжээ

2020 оны 12 сарын 16

Arslan.mn

Орхон аймгийн Цагдаагийн газар алба хаагчдынхаа гэр бүл, хань, үр хүүхдүүдэд нь “Талархал”–ын хуудас илгээжээ.

Цар тахлын онцгой энэ нөхцөлд иргэдийнхээ амар тайван байдлыг хангахын төлөө цаг наргүй ажиллаж буй цагдаагийн алба хаагчдыг албан үүргээ гүйцэтгэхэд нь дэмжиж тусалж байгаад ийнхүү талархжээ. Эл талархлыг Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон Дотоодын цэргийн алба хаагчдын бүх гэр бүлд нь хүргүүлсэн байна.  

"Ковид-19" цар тахлын голомтыг дотооддоо хумихад хүчний байгууллагын гүйцэтгэж буй үүрэг нэн их юм. Иймд алба хаагчдадаа урам өгөх, ар талд нь дэмжиж тусалж байгаа хань ижил, үр хүүхэд, аав, ээжид ч мөн санаа тавьж буйг илэрхийлсэн уг талархлын хуудаст олон хүн баярлаж байгаагаа илэрхийлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622028
0 эможи

Зочин
2020-12-16 13:45
keyboard_arrow_up