Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 9 тохиолдол бүгд өмнө батлагдсан халдвартай хүний ойрын хавьтлаас илэрчээ Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 9 тохиолдол бүгд өмнө батлагдсан халдвартай хүний ойрын хавьтлаас илэрчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 9 тохиолдол бүгд өмнө батлагдсан халдвартай хүний ойрын хавьтлаас илэрчээ

2020 оны 11 сарын 27

Arslan.mn

Өнөөдрийн буюу 27-ны өдрийн Улсын Онцгой комисс, ХӨСҮТ-ийн мэдээгээр Сэлэнгэ аймагт есөн тохиолдол бүртгэгдэж, нийт 157  тохиолдол байгааг мэдээлсэн. Эдгээр нь ойрын хавьтлаас шинээр илэрсэн аж.

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн эдгээр тохиолдлын хамгийн олон тохиолдол нь аймгийн төв Сүхбаатар суманд илэрсэн. Тодруулбал Сүхбаатар сумын

  • 1-р багт - 4
  • 2-р багт - 24
  • 3-р багт - 10
  • 4-р багт - 27
  • 5-р багт - 12
  • 6-р багт - 25
  • 7-р багт - 47
  • 8-р багт гурван тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Эдгээр иргэд нь хүйсийн хувьд эрэгтэй 73,  эмэгтэй 84 байгаа бол, насны тухайд 0-34 хүртэлх 79, 35-60 хүртэлх 62, 60-аас дээш насны 16 иргэн байгаа ажээ.

Дээрх батлагдсан тохиолдлуудын ойрын 1214, дам хавьтлын 862, нийт 2076 хавьтлыг тогтоосон байна.

Аймгийн хэмжээнд тандалт судалгааны ажлыг үргэлжлэн явуулж байна. Мөн аймгийн хэмжээнд тусгаарлалтын 17 цэгт 298 иргэн, гэрийн ажиглалтад 26 цэгт 137 иргэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621578
0 эможи

Зочин
2020-11-27 20:42
keyboard_arrow_up