Дорнод аймагт тэсэрч дэлбэрэх 40 гаруй галт хэрэгслийг илрүүлжээ Дорнод аймагт тэсэрч дэлбэрэх 40 гаруй галт хэрэгслийг илрүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дорнод аймагт тэсэрч дэлбэрэх 40 гаруй галт хэрэгслийг илрүүлжээ

2020 оны 11 сарын 25

Arslan.mn

Цар тахал хүндэрсэн нөхцөл байдлын энэ амаргүй үед ч Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид аюулгүй байдлын чиглэлээр хэд хэдэн томилгоотой үүргүүдийг гүйцэтгэсээр байна.

Тухайлбал, Дорнод аймгийн Халхгол сумын удирдлагуудаас “Тэсэрч дэлбэрэх галт хэрэгсэл илэрлээ” гэх мэдээллийн мөрөөр ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг дөрвөн хоногийн хугацаатай Халхгол суманд ажиллаад ирлээ.

Бүлгийг тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа А.Нямбаяр ахлан ажилласан бөгөөд тэд хайгуул, самналт хийж, дөрвөн нэр төрлийн 40 гаруй тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг илрүүлэн, устгалд оруулж, аюулгүй болгосон байна гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621508
1 эможи

Зочин
2020-11-25 13:06
аюултай юм бэ?
Зочин
2020-11-25 12:34
keyboard_arrow_up