“Батлагдсан 13 тохиолдлын дийлэнх нь Эрдэнэт өртөөд ажиллаж амьдардаг хүмүүс“ “Батлагдсан 13 тохиолдлын дийлэнх нь Эрдэнэт өртөөд ажиллаж амьдардаг хүмүүс“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Батлагдсан 13 тохиолдлын дийлэнх нь Эрдэнэт өртөөд ажиллаж амьдардаг хүмүүс“

2020 оны 11 сарын 19

Arslan.mn

Орхон аймгийн Онцгой комисс мэдээлэл хийж 13 иргэний маршрутыг тогтоох ажил үргэлжилж байна, удахгүй олон нийтэд зарлана гэлээ.

Батлагдсан 13 тохиолдлын дийлэнх нь Эрдэнэт Өртөө буюу Вокзалд ажиллаж амьдардаг хүмүүс. Тэдний биеийн байдал хэвийн байна. Эдгээрийн 4 нь 6-12 нас, 9 нь 29-62 насныхан байна. Тэднийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна.

Мөн 11-р сарын 7-нд Өргөө кино театраар үйлчлүүлсэн хүн байгаа тул тухайн өдөр тус театраар үйлчлүүлсэн хүмүүс Онцгой комиссын 70359099 дугаарт хандаж, шинжилгээнд хамрагдахыг анхаарууллаа.  

Энэ үеэр Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар "Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон Орхон аймгийн 57, дам хавьтал болох 158 иргэнийг тандаж, холбогдох ажлыг хийж байгаа. Өнөөдрөөс илэрч байгаа тодорхой бүлэг хэсгийн хавьтлууд руу анхаарлаа хандуулна. Яагаад гэвэл батлагдсан 13 тохиолдлын дөрөв нь хүүхэд. Мөн энэ хүүхдүүд сургуулийн сурагчид болохоор анги танхим, багш, сурагчдыг тогтоохоор ажиллаж байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621336
0 эможи

Зочин
2020-11-19 14:55
Дархан Сэлэнгийн төмөр зам дагасан халдвар 10 сарын 30 аас хойшхи хавьталтай хүмүүс байх шиг бна. Манайхны дархлаанаас хамаараад илрэх хугацаан нь өөр өөр байх бололтой
Зочин
2020-11-19 13:45
keyboard_arrow_up