ЗАВХАН: Тосонцэнгэл суманд зургаа хоног бүрэн хөл хорио тогтоолоо ЗАВХАН: Тосонцэнгэл суманд зургаа хоног бүрэн хөл хорио тогтоолоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЗАВХАН: Тосонцэнгэл суманд зургаа хоног бүрэн хөл хорио тогтоолоо

2020 оны 9 сарын 05

Arslan.mn

Тосонцэнгэл сумын иргэн 38 настай эрэгтэй “Б”-ийн шинжилгээний хариу тарваган тахлын хоёрдогч уушгины хэлбэрээр хүндэрсэн болох нь молекул генетикийн шинжилгээгээр батлагдлаа гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.

Өвчтөний биеийн байдал маш хүнд байна. Байнгын амьсгал, зүрх судас дэмжих эмчилгээ хийгдэж, амьсгалын аппараттай байгаа. Ойрын нэгдүгээр хавьтлын иргэдээс тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг одоогоор илрээгүй.  Өвчтөний ойрын хавьтлын иргэдийг тусгаарлаж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгдэж байна. Одоогоор эм тарианы хүрэлцээ хангамж хэвийн, дотоодоосоо хангаж байгаа. Өвчтөнтэй харьцсан нийт 561 иргэний судалгааг гаргаж мэргэжлийн байгууллагуудаас дээрх иргэдтэй холбоо барьж холбогдох арга хэмжээг авч байгаа гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа мэдээлэв.

Сургууль, цэцэрлэгүүд гурав хоног хичээллэхгүй

Тарваган тахлын хоёрдогч уушгины халдвар батлагдсантай холбоотой Тосонцэнгэл сумын Онцгой комисс хуралдаж сумын Засаг даргын А/174 дүгээр захирамжийг 2020 оны 09-р сарын 05-ний өдөр гаргажээ.

Захирамжаар сумын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэмийг 2020 оны 09-р сарын 05-ний өдрийн 00.00 цагаас 09-р сарын 11-ний өдрийн 23.59 цаг хүртэл хугацаанд тогтоолоо. Мөн сумын төвийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, бөөний төвүүд, ресторан зоогийн газар, кафе, караокены ажлын цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10.00-18.00 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо. Сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны 09-р сарын 07-ний өдрөөс 2020 оны 09-р сарын 11-ний өдөр хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Сумын төвийн нутаг дэвсгэрээс иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг 09-р сарын 11-ний өдөр хүртэл  зогсоолоо. Иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагууд болон, мэргэжлийн холбогдох байгууллагууд, Соёлын төвөөс хамтран хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчин, цагаан хоолой ашиглан хүргэхээр тус тус шийдвэрлэсэн тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Ташрамд тус сум нь Улаанбаатараас Увс, Улиастай чиглэлийн гол зам дайран өнгөрдөг бөгөөд хорио цээрийн дэглэмийн үеэр дайран өнгөрч буй автомашиныг сумын төвөөр оруулахгүй, зогсоохгүйгээр шууд явуулж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
1
619680
7 эможи

Зочин
2020-09-07 15:05
Зочин
2020-09-06 11:38
Зочин
2020-09-05 18:52
keyboard_arrow_up