COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ховд аймгийн ХӨЛ ХОРИОГ нээлээ

2020 оны 7 сарын 06

Arslan.mn

Ховд аймагт гоц халдварт тарваган тахлаар хоёр хүн өвчилсний улмаас Жаргалант, Цэцэг сумаас орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 29-ний 22.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаанд хязгаарласан.

Өвчилсөн хоёр иргэний нэгдүгээр хавьтлын хүмүүсээс тарваган тахал илрээгүй, мөн уг халдварын нууц үе болох зургаан хоног өнгөрсөн тул дээрх хоёр сумын замын хөдөлгөөнийг өчигдөр нээжээ.

ХӨСҮТ-ын мэдээлж буйгаар, Ховд аймгийн хоёр иргэн тарваган тахлын булчирхайн хэлбэр болон хоёрдогч уушгины хэлбэр гэсэн оноштой эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг болон хоёрдугаар хавьтагчдын шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618402
0 эможи

Зочин
2020-07-06 10:09
Яагаад тахал туссан юм бол оо?
keyboard_arrow_up