COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 15, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

how_to_vote Сонгууль 2020

Экологийн цагдаагийн албанд автомашин олголоо

админ
2020 оны 5 сарын 28

Arslan.mn

Булган аймагт Байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар Экологийн цагдаагийн албаны үйл ажиллагааг дэмжиж тусгай тоноглолтой хоёр автомашин олголоо.

Тус аймгийн ИТХ энэ оны байгаль хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний төсөвт байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих зорилгоор автомашин худалдан авахад 40,0 сая төгрөгийн хөрөнгө баталсан юм.

Тус аймгийн цагдаагийн газарт экологийн цагдаагийн алба, Хутаг-Өндөр, Хангал, Бүрэгхангай, Тэшиг суманд экологийн асуудал хариуцсан байцаагч томилогдож албан үүрэг гүйцэтгэж байгаа юм. Экологийн алба энэ он гарсаар 24 гэмт хэрэг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд хууль бусаар мод бэлтгэх, хулгайн ан хийх гэмт хэрэг зохилон үйлдэгддэг байна. Цагдаагийн албаны автомашины хангамж сайжирснаар иргэдэд шуурхай үйлчлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарах ач холбогдолтой юм гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617399
1 эможи
ЭЦА
keyboard_arrow_up