COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Хэнтий, Сүхбаатар аймгийн замыг хөдөлгөөнийг хааж байна

админ
2020 оны 5 сарын 15

Arslan.mn

Хэнтий аймгийн Засаг дарга захирамж гаргаж, өнөөдөр 10:00 цагаас эхлэн орон нутгийн замыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагаас эхэлж орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж, Цагдаагийн газрыг хяналт тавьж ажиллахыг захирамжилжээ.

Иргэд, малчин өрхийн утасны дугаарыг тодотгон Онцгой байдлын газар, Ус цаг уур орчны шинжилгээний албанд хүргүүлэх, сэрэмжлүүлэг мэдээ, мэссэжийг олон удаагийн давтамжтай хүргэж болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэхийг сумдын Засаг дарга нартаа даалгасан байна.

Мөн Сүхбаатар аймгийн замын хөдөлгөөнийг өнөө өглөө 08:00 цагаас 5 дугаар сарын 17-ныг хүртэл хаасан тухай мэдээллийг ТЦА-наас өглөө.

 

 

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
617071
1 эможи
ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up