COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХОВД: Согтуурал шалгах багаж хүлээлгэн өгчээ

2020 оны 4 сарын 16

Arslan.mn

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт согтуурал шалгах багаж хүлээлгэн өгөв.

Замын цагдаа нар тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй тохиолдолд зориулалтын драгер буюу согтуурал шалгах тандагч багаж ашиглан тогтоодог.

Тиймээс замын цагдаагийн тасгийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх техник хэрэгсэл, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор тус аймгийн ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийт найман ширхэг согтуурал шалгах багаж олгож байгаа гэнэ.

Тус багаж нь жолоочийн амьсгал дахь агууламжид согтууруулах ундааны орц байгаа эсэхийг 2-3 секундын дотор улаан, ногоон гэрлээр үзүүлдэг аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616117
0 эможи
keyboard_arrow_up