COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг ХОРИГЛОЛОО

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

Дархан-Уул аймгийн Засаг дарга өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн  архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай захирамж гаргажээ.

Тус захирамжид:

1. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалтыг бууруулах зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосугай.

2. Аймгийн Засаг даргын 2020 оны 1-А/54 дүгээр захирамжийн 2 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /хурандаа Х.Алтанхуяг/, аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Д.Бат-Эрдэнэ/, Дархан сумын Засаг дарга /Б.Азжаргал/, Шарын гол сумын Засаг дарга /Д.Амарсанаа/, Хонгор сумын Засаг дарга /Т.Атархишиг/, Орхон сумын Засаг дарга /Б.Алтансарнай/ нарт даалгасугай гэжээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615845
4 эможи
keyboard_arrow_up