COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг ИРЭХ САРЫН НЭГЭН хүртэл хориглов

2020 оны 4 сарын 06

Arslan.mn

Булган аймгийн Баян-Агт суманд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг ирэх сарын 01-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатай хоригложээ.

Сумын Засаг даргын шийдвэрийг зөрчсөн тухай иргэдээс гаргасан санал, хүсэлт, мэдээллийг цагдаагийн байгууллагатай хамтран шуурхай шалган холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах аж. 

Энэ талаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах "Архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байна. Сарын хугацаанд цахим хэлбэрээр сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулна. Өмнөх жилүүдэд сумаараа архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авснаар гэмт хэрэг, зөрчил багассан үр дүн гарч байсан" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
615683
4 эможи
keyboard_arrow_up