COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгэ аймаг үйлчилгээний төвийн үйл ажиллагааг богиносгосон цагт шилжүүллээ

2020 оны 3 сарын 30

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум дахь “Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг богиносгосон цагаар ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/97 тоот захирамжид зааснаар тус төв нь 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 09:00-14:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулахаар болсон байна.

Энэхүү шийдвэр нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, цаашлаад эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан гарчээ. Иймээс зайлшгүй үйлчилгээ авах шаардлагатай иргэд дээрх цагт багтаж үйлчилгээгээ авахыг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615435
0 эможи
keyboard_arrow_up