COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СЭЛЭНГЭ: Иргэд дэглэмээ зөрчиж, олон нийтийн газраар их явж байна

админ
2020 оны 3 сарын 26

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн хувьд сонор сэрэмжээ улам сайжруулж, хүн бүр дор бүрнээ хувийн хариуцлага, сахилга бат, ариун цэвэр, ахуйн дэглэмээ сахих үүргээ чандлан биелүүлэхийг аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар өнөөдөр өглөөний мэдээлэлдээ дурдлаа.

Сэлэнгэ аймгийн хойд хөрш ОХУ-ын Буриад улсад аюулт өвчний шинж тэмдэг илэрсэн мэдээлэл ирлээ. Иймээс онцын буюу хүндэтгэх шалтгаангүй л бол гэрээс гарахгүй байх, ойр зуур гарсан тохиолдолд амны хаалтаа зүүх, хүн бүр бусаддаа шаардлага тавих, өөрсдийн үр хүүхдээ гадуур гаргахгүй байхыг зөвлөлөө. Мөн иргэд олон нийтийн үйлчилгээний газруудаар ихээр явж дэглэмээ зөрчиж байгаа аж.

Тухайлбал сүүлийн гурав хоногт аймгийн Нэгдсэн эмнэлгээр нэг өдөрт дунджаар 750-950 хүн орж гарчээ. Эдгээр иргэдийн дунд ажиглалт судалгаа хийхэд 950 иргэний талаас илүү хувь нь хэн нэгнийг дагасан, эсвэл ямар үйлчилгээ авах нь тодорхой бус онцын шаардлага гараагүй иргэд байсан байна. Аймгийн Онцгой комиссоос төрийн албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах, боломж бололцоотой бол гэрээс нь ажил үүргийг нь гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллах чиглэл, үүрэг өгсөн. Иймээс тусгай горимоор ажиллах, төрөөс олгосон боломжийг ашиглах. Мөн төрийн албан хаагчид бусдад үлгэр болж гэрээс гарахгүй байх, байгаа орчиндоо иргэдэд улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу шаардлага тавьж, шаардлагыг биелүүлэхгүй байгаа тохиолдолд баримтжуулан холбогдох газарт шуурхай дамжуулах үүргээ давхар биелүүлж байхыг хүсье.

Сэлэнгэ аймагт ч мөн адил хүндрэл бэрхшээлүүд гарч байна. Жишээлбэл ажиглалтад байсан хугацааны хоолны зардлаа төлөхгүй байх, урьдчилан бэлтгэсэн байр, хоол голж шилэх, халуурч бүлээрч байна гэсэн худал дуудлага өгч эмч, эмнэлгийн ажилтнуудад хүндрэл учируулах гэх мэтээр ааш авир гаргаж байгаа гэнэ. Онцгой комиссын зүгээс иргэдтэй хэрүүл маргаан өрнүүлээд байх цаг зав алга, холбогдох материалыг нь бүрдүүлээд Цагдаагийн байгууллагад шилжүүлж байна. Олон нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлж байгаа иргэд, үйлчилгээний газрууд онцгой байдлын үеийн дэглэм зөрчсөн тохиолдолд газар дээр нь зөрчлийг арилгуулж, зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож ажиллахыг даалгасан улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна. 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
615318
3 эможи
keyboard_arrow_up