COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орос-Монголын хил дээр ирсэн оюутнуудыг тусгай автобусаар татан авлаа

2020 оны 3 сарын 25

Arslan.mn

ОХУ-д суралцаж байгаа 31 оюутныг тусгай автобусаар тус улсын Ташанта боомтоос Монгол Улсын Цагааннуур боомтоор дамжуулан энэ сарын 23-ны өдөр татан авсан байна.

Тэдний 24 нь Москва хотод, нэг нь Санкт-Петербургт, зургаа нь Новосибирск хотод сурдаг бөгөөд өөрсдөө ОХУ-Монголын хил дээр  ирсэн аж.

Оюутнуудыг татан авах ажилд орон нутгийн “Аман авто транс” компани дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй үнээр тээвэрлэжээ.

Мэргэжлийн байгууллагууд ОХУ-аас ирсэн 31 оюутан, тусгай автобусны нэг жолооч, Казахстан улсын Алматы хотоос ирж тухайн автобусаар зорчсон нэг иргэн, нийтдээ 33 хүний биеийн халууныг хэмжин тандалт судалгаа хийж Өлгий хотод тусгаарлаж ажиглалтад авчээ. Мөн тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачааг ариутгасан байна.   

Эх сурвалж: montsame.mn/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615259
0 эможи
keyboard_arrow_up