COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Тусгаарлагдсан хүмүүст өнөөдөр 14-16 цагийн хооронд эргэлт оруулна

админ
2020 оны 3 сарын 23

Arslan.mn

Увс аймгийн Улаангом политехник коллежийн дотуур байранд тусгаарлагдсан иргэдэд өнөөдөр 14-16 цагийн хооронд эргэлт оруулах юм байна.

ОХУ-ын Тува улсын Кызыл хотод суралцдаг Увс аймгийн 53 оюутныг энэ сарын 21-ний өдөр Боршоогийн шалган нэвтрүүлэх боомтоор оруулж, Улаангом политехник коллежийн дотуур байранд тусгаарлаад байгаа билээ. Үүнээс гадна Кызыл хотоос энэ сарын 20-нд улсын хилээр нэвтэрсэн 4 иргэн, нийтдээ 57 хүнийг тус байранд тусгаарлаад байна. Эдгээр хүмүүст өнөөдөр 14-16 цагийн хооронд ар гэрийнх нь хүмүүсээс бэлдэж өгсөн хэрэгцээт зүйлсийг нь эргэлтээр оруулахаар болжээ.

Тусгаарлагдсан хүмүүсийг 14 хоногийн дараа хорионоос гаргах бөгөөд коронавирусний халдвартай эсэхийг тогтоох эхний шинжилгээг Улаанбаатар хот руу хүргээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615161
1 эможи
keyboard_arrow_up