COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЭЛЭНГЭ: Олон улсын ачаа, тээврийн хэрэгсэлд бүрэн халдваргүйжүүлэлт хийж байна

2020 оны 3 сарын 19

Arslan.mn

Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ хугацаанд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний хяналтын 8 цэгт холбогдох байгууллагуудын албан хаагч үүрэг гүйцэтгэж, орох, гарах хөдөлгөөнд 1725 зорчигч, 584 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрчээ.

Дамжин өнгөрч байгаа нийт зорчигчдын биеийн халууныг хэмжин, заавар зөвлөмж өгч байна. Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн пунктээр 3 дугаар сарын 01-нээс 18-ны өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн нийт 457 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 838 зорчигчид зөвлөмж өгч ажиллажээ.

Улсын Онцгой комисссын 3 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Алтанбулаг боомтоор Монгол Улс руу нэвтрэх олон улсын ачаа, тээврийн хэрэгсэлд бүрэн халдваргүйжүүлэлт хийж, хил, гаалийн цогцолбороос нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн хамгаалалт, хяналтын дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын талбай хүртэл шуурхай хөдөлгөөн үйлдэж, дээрх тээврийн хэрэгслийг Алтанбулаг хилийн боомт руу шууд буцаах арга хэмжээ авч ажилласан байна.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сүхбаатар, Алтанбулаг суманд иргэд олон нийтийг шинэ коронавирусний халдвар, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид өдөр бүр 16.00-22.00 цагийн хооронд хөдөлгөөнт эргүүл хийн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615044
0 эможи
keyboard_arrow_up