COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гэр шатаж бага насны хоёр хүүхэд амь насаа алджээ

2020 оны 3 сарын 19

Arslan.mn

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2020.03.18/ гал түймрийн улмаас бага насны хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Тодруулбал, Өчигдөр өдрийн 14:28 цагт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын хоёрдугаар гудамжинд иргэн М-ийн дөрвөн ханатай гэр шатаж, бага насны /дөрвөн настай эмэгтэй М, нэг нас есөн сартай эмэгтэй С нар / хоёр хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Хэдийгээр гал түймэр гарсан дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид шуурхай очиж ажилласан ч хүүхдүүд гал түймэрт өртөж амь насаа алдсан тул цогцсыг  аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мөн тус  аймгийн Сүмбэр сумын Хонхор багийн “Гашуун”-ы дөрөвдүгээр гудамжинд иргэн Г-ийн хашаанд гурван тн нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2020.03.18/ өдрийн 14:24 цагт Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид гал түймрийг унтраасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
10
ouch an post
confuse an post
2
angry an post
3
615026
15 эможи

Зочин
2020-03-19 19:54
харамсалтай
2020-03-19 12:27
яана ДАА. ХҮМҮҮСЭЭ болгоомжтой байгаач. НЯЛХ хүүдүүдээ харах хүнгүй үлдээж болохгүй
keyboard_arrow_up