COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Архи дамлан зарсан иргэдэд 2.7 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

админ
2020 оны 3 сарын 19

Arslan.mn

Орхон аймгийн засаг даргын захирамжаар баар, рестораныг энэ сарын 30 хүртэл хааж найман нэрийн хүнсний дэлгүүрийг 18 цагаас хойш согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон билээ.  Гэвч ахуйн хүрээний архидалт буурахгүй, иргэд хууль бусаар архи худалдан борлуулж байгаа тул аймгийн Цагдаагийн газраас “Шаг” тусгай арга хэмжээ авч хяналт, шалгалтыг эрчимүүлж байна.

Шалгалтаар цагийн хуваарийг зөрчсөн буюу 18 цагаас хойш архи худалдсан 12 дэлгүүр, хууль бусаар зарсан 30 иргэнийг илрүүлж 2.7 сая төгрөгөөр торгожээ.

Мөн зөрчил гаргасан найман дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг ЗДТГ-ын ХОХБТХ-т хүргүүлжээ. Үүнээс гурвынх нь зөвшөөрлийг одоогоор цуцлаад байна. Мөн ахуйн хүрээний архидалтаас үүдэж гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байгааг Орхон аймгийн цагдаагийн газраас онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615010
0 эможи

зочин
2020-03-19 15:05
Сэтгэлгүй новшнууд юмаа ийм үед ингээд байж байдаг.
keyboard_arrow_up