COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өвөрхангайгаас гарах авто замын постод урт дараалал үүсжээ

2020 оны 3 сарын 03

Arslan.mn

Өнөөдөр /2020.03.03/ 06:00 цагт Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон аймаг сум, сум баг хоорондын замын хөдөлгөөнийг нээгээд байна.

Орон нутгийн замын зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор аймгуудаас гарах автомашины хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, авто замын постуудад урт дараалал үүссэн байна.

Тухайлбал, Өглөөний 06:00-09:00 цагийн байдлаар Арвайхээрээс зүүн чиглэлд 300 орчим тээврийн хэрэгсэл, 1350 гаруй иргэд замын хөдөлгөөнд зорчиж байна.

Мөн Өвөрхангай аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын болон хөдөлгөөнт хяналтаар 67 алба хаагч үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

Arslan.mn

Энэхүү хяналт шалгалтын хүрээнд 450 км замын 20 цэгт буюу А0301, А0302, Хархорин чиглэлийн А0601, А0602 авто замууд дээр 25 км тутамд замын хяналтын байнгын цэг, 50 км тутамд замын хөдөлгөөнт хяналт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цэг, 100 км тутамд Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар байрлаж, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэн урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж ажиллана.

Иймд зам нээгдэж байгаа хэдий ч хяналт, шалгалтыг эрчимжүүлэх тул замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийн дагуу оролцож, халтиргаа гулгаатай авто замаар хурдыг тохируулж, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж оролцохыг сэрэмжлүүлж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
2
angry an post
614314
4 эможи

Зочин
2020-03-03 21:02
keyboard_arrow_up