COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зургаан аймаг сар шинээр орох, гарах хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАЛАА

2020 оны 2 сарын 19

Arslan.mn

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор  зарим аймаг сар шинийн өдрүүдээр аймаг, сум руу орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Тухайлбал, 

  • Увс аймгийн Онцгой комисс 2020.02.17-нд хуралдаж, хоёрдугаар сарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.
  • Дундговь аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2020.02.17-нд захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал хязгаарлахаар шийдвэрлэв.
  • Архангай аймгийн Засаг дарга хоёрдугаар сарын 18-нд захирамж гаргаж, аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд, автомашины хөдөлгөөнийг2020 оны хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлалаа.
  • Говь-Алтай аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, энэ сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
  • Ховд аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж энэ сарын 21-26-ны өдрийг дуустал аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613922
0 эможи

Зочин
2020-02-19 16:00
МАШ ЗӨӨВ ШИЙДВЭЭР
2020-02-19 12:08
МААШ ЗӨӨВ
keyboard_arrow_up