COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Засаг дарга дэрвэгэр жиргэрүү “наймаалсан” хэрэгт холбогджээ

2020 оны 1 сарын 10

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн оны аравдугаар сараас шалгаж эхэлсэн.

Тухайн үед орон нутгийн эх сурвалжууд “Ш.Оргил орон нутагтаа алт олборлогчдод зөвшөөрөл олгоход нөлөөлж, бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон. Тодруулбал, алт олборлогчидтой хууль бус гэрээ байгуулсан хэрэгт шалгуулж буй тус аймгийн Ерөө сумын Засаг дарга “бяцхан” хэмээх М.Ганбаатар нарт холбогдох хэрэгт хамаатуулж байгаа” хэмээсэн. Түүнийг Засаг даргын эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, хуулиар хориглосон газарт 90 гаруй аж ахуйн нэгжийг алт олборлуулснаар байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэн МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст байцааж байсан юм. Улмаар харьяаллын дагуу АТГ-т шилжүүлжээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа нь дуусаагүй гэнэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-ынхан багтсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн есдүгээр сарын дундуур Сэлэнгэ аймагт ажиллан, хуулиар хориглосон газраас ашигт малтмал олборлож, байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан бөгөөд зөвхөн Ерөө сумын нутаг, Агуйт хэмээх газраас хувиараа алт олборлогч 40 гаруй хүнийг саатуулсан билээ.

Хууль сахиулах байгууллагуудын баттай эх сурвалжуудын мэдээлснээр, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг дээрхээс өөр хэрэгт шалгаж байгаа аж. Тодруулбал, түүж бэлтгэхийг хориглосон, Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар борлуулсан хэмээн буруутгаж буй. Тус аймгийн хууль хяналтын байгууллагынхан Сэлэнгэ аймгийн хэд хэдэн сумын нутгаас дээрх ховор ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн хүмүүсийг саатуулж, түүхий эдийг нь багаж хэрэгсэлийг хураасан байдаг. Түүнийг нь улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулахдаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, танил талынхаа аж ахуйн нэгжид зарсан гэж буруутгаж байгаа гэнэ. Нэлээд хэмжээний буюу олон тонн дэрвэгэр жиргэрүүг ийм байдлаар худалдсан байж болзошгүй гэж шалгаж, байцаалт хараахан дуусах болоогүй аж. Түүнтэй хамт Сэлэнгэ аймгийн Засаг даргын харьяа хэд хэдэн агентлагийн удирдах албан тушаалтнуудыг шалгаж байгаа юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
612471
4 эможи

zochin
2020-01-13 00:13
huuliin baiguullagad, ter tusmaa prokuroriin gazriin erh medeltei alban tushaaltan har bagiih n naiz shde
Ир
2020-01-12 21:40
Монголоо гэсэн хун биш бна. Бодвол хятад угсааны юм бгаа даа. Баахан хчтадууд оруулж ирээд алтаа ухуулаад бгаа нь яах аргагуй хятад гэдгийг нь хэлээд бна даа
иргэд
2020-01-10 21:12
Ард иргэдийн санал сонголтоор биш,өнөөх л эрх баригч улс төрийн намын томилгоо,ар өврийн хаалга авилга албан тушаалын наймааны луйварчин л байгаа биздээ.Тийм л адгын шаар шавхаруунууд л төрд шургалдаг болсон цаг
Зочин
2020-01-10 18:18
Zochin
2020-01-10 15:31
Ene oligtoi hun bish ee,
Зочин
2020-01-10 14:12
ззз
2020-01-10 12:52
лүд юмаа бүдэрхээр нь дэвсдэг монгол зандаа удахгүй эцэг эхийн гутаана удам судрын доромжлно яаанадаа.ингэн2 дарга болхыг бодхол ашиг бас бна мань мэт бол буудяа дарга болохгүйеэ ядаж цаг сайхан болог
keyboard_arrow_up