COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДОРНОД: Сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хаах захирамж гаргажээ

2020 оны 1 сарын 07

Arslan.mn

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга захирамж гарган, Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн 17-ны өдрийг дуустал түр хугацаагаар хаахаар шийдвэрлэжээ.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлж буйгаар, сүүлийн долоо хоногт тус аймгийн төвд томуу, томуу төст өвчний дэгдэлт огцом нэмэгдэж, амбулаторийн нийт үзлэгийн 16.8 хувь, яаралтай түргэн тусламжийн шалтгаант дуудлагын 18.1 хувийг тус тус эзэлж байгаа аж.

Иймд Хэрлэн сумын Засаг дарга Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан журамд заасны дагуу сургуулийн амралтыг сунгаж, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаах дээрх захирамжийг гаргажээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612379
0 эможи

Зочин
2020-01-07 16:29
Зочин
2020-01-07 15:34
keyboard_arrow_up