COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цонхоор унах гэж байсан дөрвөн настай хүүхдийг аварчээ

2019 оны 12 сарын 27

Arslan.mn

Цонхоор унах гэж байсан дөрвөн настай хүүхдийг аварчээ.

Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг 18 дугаар байр 5 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага 2019.12.26-ны өдрийн 16:14 цагт хүлээн Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулж 16:16 цагт очиход тус байрын 35 тоотод оршин суугч иргэн Д /4 настай , эмэгтэй/ унах гэж байсныг эсэн мэнд буулгаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, хүүхэддээ тавих анхаарал халамжаа цаг ямагт дээшлүүлж байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612064
0 эможи

Зочин
2019-12-28 06:57
Зочин
2019-12-27 12:12
keyboard_arrow_up