COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Б.Батжаргал нарыг ХАХУУЛЬ АВСАН хэрэгт шалгаж эхэлжээ

2019 оны 12 сарын 06

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалд сонгогдчихоод эрх мэдлээ урвуулдаг дарга нар аймгуудад байсаар. АТГ-ынхан гэм буруутай дарга нарыг нь шалгаж, шүүхээр хариуцлага тооцуулдаг ч дараа, дараагийн удирдлага нь хашралгүй л албан тушаалаа урвуулах явдал гарч байна. Өдгөө АТГ-ынхан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Архангайн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр зэрэг хүмүүсийг шалгаж буй. Тэгвэл тэдэн дээр нэмж Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарыг шалгаж эхэлснийг хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

Прокурорын байгууллагын эх сурвалжууд “Шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ өдгөө зөвхөн хэрэг бүртгэлтийн хэрэг л нээгээд байгаа. Яллагдагчаар татах, эсэх нь удахгүй тодорхой болно” хэмээсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр Баянхонгорын ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нартай холбоотой 4-5 гомдлын дагуу хэрэг нээгээд буй аж.

Тухайлбал, дээрх албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, “Эко грийн ланд” ХХК-ийн удирдлагаас 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт шалгуулж буй юм байна. Тэд компанийн удирдлагаас мөнгө зээлж авсан хэмээн мэдүүлдэг ч шалгалтын явцад энэ нь нотлогдохгүй байгаа гэнэ.

Түүнчлэн дээрх хоёр албан тушаалтан ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үнэнбуян нартай хамтран 2018 онд газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгаагүй газрыг таксины болон худалдаа үйлчилгээний зориулалтаар “Түйн гол” ХХК-д олгосон, 20 га газрыг “Хаш гоёо” гэх компанид хууль зөрчин найман сая төгрөгөөр өгсөн, Говь-Алтай, Баянхонгор аймгийн заагт, Идрэнгийн нуруунд ашигт малтмал олборлох зөвшөөрөл өгсөн зэрэг хэд хэдэн үйлдэлд холбогдсон аж. Г.Батжаргалын хувьд АТГ-аас албан бичиг хүргүүлсэн ч үл ойшоож байсан билээ. Түүнд хууль зөрчиж, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан сумын Засаг даргадаа хариуцлага тооц гэсэн мэдэгдэл хүргүүлэхэд “Хандив авахыг хуулиар зөвшөөрсөн байдаг” хэмээн тайлбарладаг нэгэн билээ. Бид тэдний холбогдсон хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611286
0 эможи

Зочин
2019-12-06 12:47
zochin
2019-12-06 11:41
Эх орон газар нутгаа худалдсан луйварчдад гишгэх газар үгүй л баймаар даа
keyboard_arrow_up