COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бага насны хүүхдүүдийг малд явуулахгүй байхыг анхааруулав

2019 оны 11 сарын 24

өвөл хүүхэд зурган илэрцүүд

Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас энэ сарын 26, 27 -ны амралтын өдрүүдэд цаг агаар хүйтэрч цас орж шуурах төлөвтэй байгаа учраас бага насны хүүхдийг малд явуулахгүй, ханиад томуунаас сэргийлж, дулаан орчинд ая тухтай амруулах зөвлөмж өгч ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгов.

Мөн энэ сарын 25-ны өдөр хичээл орохгүй бөгөөд бямба гарагт шилжүүлж аймгийн хэмжээнд сурагчид 11 сарын 28-нд хичээллэхээр болжээ. Энэ нь хүүхдүүдэд хүйтэн сэрүүний улиралд явдал чирэгдлийг багасгаж байгаа гэнэ. Сүүлийн үед ханиад томуу нэмэгдэж байгаа учраас эцэг эхчүүдэд шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй амин дэмтэй хоол хүнс хэрэглэх шаардлагатай байгааг Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас зөвлөж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610871
0 эможи

keyboard_arrow_up