COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС урьдчилан сэргийлэх чиглэлээр ХАМТРАН ажиллаж байна

2019 оны 11 сарын 08

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас санаачлан аймгийн Цагдаагийн газар, Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудтай хамтран тус аймгийн Бат-Өлзий суманд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сургалт, өдөрлөгийн арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулж, суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, ойн нөхөрлөлийн гишүүд, сумын иргэд өргөнөөр хамрагдсан байна.

Бат-Өлзий сум нь Улаан цутгалан, Найман нуурын сав газар, Орхоны хөндий зэрэг олон байгалийн үзэсгэлэнт газруудтай, Хангайн нурууны ой модоор хүрээлэгдсэн сум бөгөөд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил ихээхэн гардаг онцлогтой. 2019 оны 10 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан Ойн тухай хууль зөрчих зөрчилд 13 хүн холбогдож, тус хуульд заасны дагуу шийтгүүлсэн бол 1.671.000 төгрөгний үнэ бүхий 27,85 метр куб шинэс мод, 108.000 төгрөгний үнэ бүхий 1,8 метр куб хуш мод зэргийг хураан авч улсын орлого болгожээ.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610222
0 эможи

Зочин
2019-11-08 13:07
Зочин
2019-11-08 11:38
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up