COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хөвсгөлийн 10 суманд хүрэн баавгай тархсан судалгаа гарчээ

2019 оны 10 сарын 23

Arslan.mnХөвсгөл аймагт ой, тайга их учраас ойн хүрэн баавгай тус аймгийн Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг 10 сумын нутагт тархан амьдардаг гэсэн судалгаа гарчээ. 

Сүүлийн үед зарим аймагт ойн хүрэн баавгай уулнаас бууж ирэх явдал гарч байгаа учраас иргэд олон нийтийг самар, жимс түүх, байгалийн бусад баялгийг ашиглах, ан гөрөө хийх, алдуул мал хайх зорилгоор ууланд явахдаа анхаарал болгоомжтой байхыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүллээ.

Хөвсгөл аймаг 2017 оноос нэн ховор, ховор амьтны тархац нөөцийг тогтоох амьдрах орчинд үнэлгээ өгөх ажлыг жил бүр байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас төсөв батлуулан хийж байна. 2017 онд Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан сумын нэн ховор, ховор амьтны судалгааг Аргаль агнуур судлалын төв төрийн бус байгууллагаар  хийлгэхэд тус сумдын 1248,2 км2 талбайд 600 орчим хүрэн баавгай байна гэж тогтоосон байна.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609584
2 эможи

Зочин
2019-10-23 10:36
keyboard_arrow_up