7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 22, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хэнтийгээс Улаанбаатар хот руу зорчиж явсан автобус осолджээ

админ
2019 оны 9 сарын 25

Arslan.mn

Энэ сарын 24-нд Хэнтий аймгийн төв Чингис хотоос Улаанбаатар хот чиглэлд зорчиж явсан 31-33 УНИ улсын дугаартай хоёр давхар автобус осолджээ. 

Тодруулбал, "Бид Анд Нар" ХХК-ийн харьяа уг автобус Төв аймгаас Налайх орох замдаа том оврын машинтай мөргөлдсөн байна. Автобусанд нийтдээ 18 хүн зорчиж явах байсан ч автобус хөдлөхийн өмнө нэг иргэн тасалбараа буцааж, 17 хүн зорчиж явсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Хэнтий аймгийн Автотээврийн төвөөс автобус замын хөдөлгөөнд оролцохоос өмнө холбогдох шалгалтуудыг хийж, бүртгэл явуулж баталгаажуулан, жолоочийн даралтыг үзэж, эрүүл мэндийн үзлэгт оруулсан төдийгүй, автотээврийн төвөөс журмын дагуу авдаг бүх арга хэмжээнүүдийг авч ажилласан талаар тайлбар өглөө

Тухайн хоёр давхар автобусыг "Бид Анд нар" ХХК нь энэ есдүгээр сараас эхлэн үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ослын улмаас амь эрсэдсэн хүн байхгүй гэв. Харин хөлөө хугалж, мөрөө гэмтээсэн зорчигч байгаа бөгөөд зорчиж явсан иргэдэд Налайхын эмнэлэг анхан шатны тусламж үзүүлээд, Улаанбаатар хотын эмнэлэг рүү шилжүүлсэн аж.

Тухайн газар дээр даатгалын байгууллагын ажилчид, цагдаагийн байгууллага, автотээврийн төвийн албан хаагчид ажиллаж байна.

Эх сурвалж: montsame.mn/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
1
608512
6 эможи

Зочин
2019-09-26 01:52
ИРГЭН
2019-09-25 21:45
ХЭНТИЙГЭЭС УБ ЯВЖ БАЙСАН АБУС ЯАХААРАА ТӨВ АЙМГААС НАЛАЙХ ЯВЧИХДАГ БОЛЖ БАЙНА АА.АБУС НОТОЙ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН БОЛОЛТОЙ.МАРШРУТ ЗӨРЧИЖ ОСОЛ АВАРИ ГАРГАСАН БАЙХ.
Зочин
2019-09-25 14:18
keyboard_arrow_up