7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 06, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Баатарван транс“ ХХК-ийн үйл ажиллагааг зогсоов

админ
2019 оны 8 сарын 21

Arslan.mn

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Баатарван транс" ХХК-ийн үйл ажиллагааг сумын Засаг даргын захирамжаар  зогсоолоо.  

Энэ сарын 18-ны 21 цагийн орчимд Гурвантэс сумын Гүн гэх газар байрлах "Баатарван транс" ХХК-ийн ажилчид болон нутгийн иргэдийн хооронд зөрчилдөөн үүссэний улмаас 15 хүн гэмтсэн юм. Тиймээс дахин эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж энэ шийдвэрийг гаргажээ.

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хянан шалгах Ажлын хэсгийн дүгнэлт, хууль хяналтын байгууллагын шийдвэр гарах хүртэлх хугацаанд түр зогсоожээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
607050
10 эможи

keyboard_arrow_up