7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 18, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Дорнодын цагдаагийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ

админ
2019 оны 7 сарын 30

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2019", "Зүүн бүсийн чуулга харваа" баяр, наадам тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Цагдаагийн түр хүрээ байгуулж, хамгаалалт зохион байгуулах тухай” А/172 дугаар тушаалаар түр хүрээ байгуулагдан, баяр наадмын хамгаалалт зохион байгуулж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Аймгийн баяр наадмын үеийн хэв журмын хамгаалалтын төлөвлөгөө, алба хаагчийн ажил үүргийн хуваарь, чиг үүрэг зураглалын дагуу цагдаа, дотоодын цэргийн 278 алба хаагч эргүүл пост хамгалаалтанд хуваарилагдан, морьт эргүүл, мотоцикльт эргүүл, явган эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг тогтмол ажиллуулан, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэх, наадамчин олонтой зөв зохистой харьцах, амар тайван наадамлахад анхаарч ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан байна.

Эх сурвалж: ТЦА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606233
1 эможи

keyboard_arrow_up